Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, зарим шийдвэрийг сайд нар танилцуулж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайд С.Одонтуяа "Эгийн голын усан цахилгаан станцын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж Монголын талаас 7 хүний бүрэлдэхүүнтэй багийн судалгааны ажил амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн ЗГ-ын хурлаар Монголын талаас хийж гүйцэтгэх судалгааны дөрвөн ажил байгааг танилцууллаа. Эхний ээлжинд туслах далангийн ТЭЗҮ-г боловсруулах санхүүжилтийг хийхээр боллоо. Бид ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байгаа ба үүний дагуу 2026 оны эхний хагаст Эгийн голын УЦС-ын нөлөөллийн талаар эцсийн дүгнэлтийг гаргана. Эгийн голын УЦС-тай болсноор Монгол Улсын эрчим хүчний салбарт томоохон, чухал хувь нэмэр болно гэж үзэж байна" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: