Сүүлийн үед иргэд үр дүнг нь урьдчилан мэдэх боломжгүй цахим мөрийтэй тоглоом тоглож, эрүүл мэнд, амь нас, эдийн засгаараа хохирох явдал ихээр гарах болсон.
Энэ талаар ч хуулийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байгаа. Гэсэн ч эл төрлийн гэмт хэрэг гарч, иргэд хохирсоор байна. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 11-ний /2025.03.11/ өдөр цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан гэх нэгэн иргэн амиа хорлосон байдалтай нас барсан хэрэг Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн байна.
Иймд иргэд үр дүнг нь урьдчилан мэдэх боломжгүй цахим мөрийтэй тоглоом тоглож, эрүүл мэнд, амь нас, эдийн засгаараа хохирохгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.