iPhone Duo нь "Apple"-ийн эвхэгддэг утасны зах зээлд нэвтэрсэн анхны бүтээгдэхүүн бөгөөд 1999 ам.долларын эхлэх үнэтэйгээр худалдаанд гарсан. Гэвч худалдаанд гарснаас хойш удалгүй дэлгэцийн гэмтлийн талаарх мэдээлэл гарсан нь эвхэгддэг утасны эдэлгээ, нугасны хийц болон дэлгэцийн найдвартай байдлын асуудлыг дахин хөндлөө.
"Apple" одоогоор доголдлын шалтгааныг баталгаажуулаагүй ч асуудалтай төхөөрөмж эзэмшигчдэд AppleCare-ээр дамжуулан солиулах боломжийг санал болгож байгаа аж. Электрон төхөөрөмжийн задлан шинжилгээ, засварын чиглэлээр ажилладаг "iFixit" компани нугасны бүтцийг судалж, дэлгэцийн гэмтэлтэй холбоотой байж болох механик шалтгааныг дэвшүүлжээ. Тус компанийн таамаглалаар, утсыг эвхэх үед нугасны доторх тулгуур эд анги дэлгэцээс бүрэн холдохгүй байснаар тодорхой цэгт хэт их ачаалал үүсэж болзошгүй хэмээн таамаглаж байна. Энэ талаар “Apple”-ийн төлөөлөгч, iPhone Duo-ийн дотор дэлгэцтэй холбоотой асуудал цөөн тооны төхөөрөмжид илэрснийг баталж, дэлгэцийн доголдол ажиглагдсан хэрэглэгчдийг AppleCare-т хандаж, төхөөрөмжөө солиулахыг зөвлөсөн байна.
Эх сурвалж: Reuters