Зам хөндлөн гарч байсан 11 настай охиныг мөргөж, амь насыг нь хохироожээ

Зам хөндлөн гарч байсан 11 настай охиныг мөргөж, амь насыг нь хохироожээ

Энэ оны аравдугаар сарын 23-ны өдрийн 18.39 цагт Орхон аймгийн Дэнж багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл хүн дайрсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тус дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажиллагааг явуулахад Орхон аймагт оршин суух хаягтай 38 настай жолооч 11 настай явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөн оролцож байсан хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон. Тухайн осол хийсэн жолоочийг тусгай багажаар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж согтууруулах ундаа хэрэглээгүй байсныг тогтоосон байна.