Өнөөдөр /2025.03.11/ Дорнодын хойд хэсгээр их хэмжээний цас орж, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг анхааруулж байна. Мөн өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар Улаанбаатарт цас орж, цасан бүрхүүл тогтжээ. Түүнчлэн өнөөдөр нийслэлд үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. -2…-4 градус хүйтэн байна гэдгийг ЦУОШГ-аас мэдээллээ.
