"Энэ жилийн анхны бороо өчигдөр 6 минутын хугацаатай Улаанбаатарт орсон" гэж Цаг уурын газраас мэдээллээ

"Энэ жилийн анхны бороо өчигдөр 6 минутын хугацаатай Улаанбаатарт орсон" гэж Цаг уурын газраас мэдээллээ

2025 оны анхны бороо Улаанбаатар хотод оржээ. Тодруулбал, Өчигдөр орой буюу гуравдугаар сарын 10-ны өдөр 18:25-18:31 минутын хооронд 6 минутын хугацаанд Улаанбаатар цаг уурын өртөө дээр энэ жилийн анхны бороо тэмдэглэгдсэн гэж мэдээллээ. Харин өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай салхины хурд секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурах төлөвтэй байна.