Улаанбаатарт цасан шуурга шуурч, 4 градус хүйтэн байна

Улаанбаатарт цасан шуурга шуурч, 4 градус хүйтэн байна

Өнөөдөр /2025.03.11/ Дорнодын хойд хэсгээр их хэмжээний цас орж, Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурч, Дундговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -10…-15 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар +5…+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч -2…-4 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.