БНСУ-ын Пусан хотод суух консул Ц.Өнөрзаяа ажлаа хүлээлгэн өгчээ

БНСУ-ын Пусан хотод суух консул Ц.Өнөрзаяа ажлаа хүлээлгэн өгчээ

БНСУ-ын Пусан хотод суух консул Ц.Өнөрзаяа ажлаа хүлээлгэн өгчээ.

Энэ талаараа тэрбээр, “Дипломат албаны хугацаат ажлаа хүлээлгэн өгч эх орондоо ирлээ. Надад итгэл өгч Монгол Улсаа төлөөлөн иргэдийнхээ төлөө ажиллах, эх орныхоо төлөө өөрийгөө зориулах, сурсан мэдсэнээ харуулах бүхий л боломжийг олгосон Монгол Улсын Гадаад харилцааны сайд, ГХЯ-ны хамт олон, өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж бүхий л талаар дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын төр засгийн байгууллагууд, тэр дундаа 4 жил гаруйн хугацаанд хамтран зүтгэсэн Сөүл дэхь Элчин сайдын яам, Пусан хотод суугаа Консулын газрын хамт олон, БНСУ-ын Пусан, Дэгү, Гванжү, Үлсан хотын төр засгийн холбогдох байгууллагууд, тойргийн оршин суугч иргэд, Монгол Солонгос иргэдийн ТББ, холбоодууд, Монгол Улсын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг тус улсын иргэд, найз нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхэн 35 жилийн 25 жил нь миний амьдралтай шууд холбоотой юм. Энэ хугацаанд тус улс дахь Монгол Улсын төрийн байгууллагын төлөөлөлд нийт 10 гаруй жил ажилласан бөгөөд 2 ч удаа байгууллага тэргүүлэн ажиллалаа.

20-хон настай залуу насандаа хүний нутагт очиж эрдэмд шамдсан цагаасаа эхлэн чадахаасаа чадахгүйг хүртэл даван туулах гэж үнэнчээр хичээн ажиллаж амьдарч ирсэн он жилүүдэд намайг үнэлж дэмжсэн, итгэл хүлээлгэж, ажиллах боломжоор хангасан хүн бүхэнд баярлалаа. Цаашид ч хичээн ажиллаж, амьдрах болно" гэжээ.