СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхаарууллаа

Энэ сарын 10-ны өдөр Ховдын хойд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа. 

Тодруулбал энэ сарын 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Мөн Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2…-7 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.