Улаанбаатарт 10 градус дулаан байна

Улаанбаатарт 10 градус дулаан байна

Өнөөдөр /2025.03.10/ Завханы хойд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна, маргааш Ховдын хойд хэсэг, Говь-Алтай, Баянхонгорын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -2…-7 градус хүйтэн, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр -1…+4 градус, говийн бүс нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +8…+10 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.