Засгийн газрын өнөөдрийн /2025.03.06/ ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж байна.
ВИДЕО:
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэхдээ, Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчиж, тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газарт хамааруулах тухай УИХ-ын 2007 оны тогтоолыг биелүүлэлгүйгээр Монгол Улсын Засгийн газар “Энержи Ресурс” компанийн хооронд байгуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсгийг хууль нийцүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд даалгах гэсэн утгатай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
Энэхүү тогтоолын төсөлд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7-д заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд үүрэг болголоо.