Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомын бүх төрлийн апплейкшнийг гар утсанд байршуулах боломжгүй болохын дээр хууль зөрчиж тогловол Эрүүгийн хуулиар шийтгэнэ /LIVE/

Н.Учрал: Цахим мөрийтэй тоглоомын бүх төрлийн апплейкшнийг гар утсанд байршуулах боломжгүй болохын дээр хууль зөрчиж тогловол Эрүүгийн хуулиар шийтгэнэ /LIVE/

Засгийн газрын өнөөдрийн /2025.03.06/ ээлжит хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлыг танилцуулж байна.

Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Манай улс зар сурталчилгаанд буюу бүх төрлийн үйл ажиллагааг сурталчлахад 1 сая хүрэхгүй долларыг гадаадаас оруулж ирдэг. Гэтэл гадаад руу 500 сая долларыг гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хороо цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 6036 домайн хаягийг хаасан. Тус аж, ахуй нэгжүүдэд Монополын эсрэг газраас хуулийн дагуу зөрчилтэй үйлдэлд нь хязгаарлалт хийж, Зөрчлийн хуулиар 13,5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Тэгэхээр бид Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулж зөвшөөрөлгүй аж, ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг бүрэн хориглохоор боллоо. Зөвшөөрөлгүйгээр агент буюу зуучлалын үйл ажиллагаа явуулж, цахим мөрийтэй тоглоом явуулж байгаа үйл ажиллагааг бүрэн хориглоно.

Хууль бүрэн батлагдсаны дараа ios, apple стори, мета компани руу хандана. Ингэснээр цахим мөрийтэй тоглоомуудыг татах боломжгүй болох юм. Харин хууль зөрчиж өөр төрлийн линкнээс тус тоглоомыг татах, зуучлах, зохион байгуулбал Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Уг үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотойгоор Эрүүгийн хууль, Зар сурталчилгааны хууль, Зөвшөөрлийн хууль, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулна. Цахим мөрийтэй тоглоомыг хууль зөрчиж зохион байгуулж хувь авбал Монгол банкнаас дансыг хаах, царцаах зэрэг арга хэмжээг авна" гэлээ. 

ҮЗЭХ: