Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 14.00 цагт товложээ

Засгийн газрын ээлжит хуралдааныг өнөөдөр 14.00 цагт товложээ

Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаан болдог. 

Хуваарийн дагуу өчигдөр /2025.03.05/ Засгийн газрын хуралдаан болох байсан ч бүх нийтийн амралтын өдөр таарсан учир өнөөдөр /2025.03.06/ хуралдахаар болжээ. Тодруулбал, өнөөдөр 14.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдааныг зарласан байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн хуралдаанаар Цагаан сарын амралтын хуваарьт өөрчлөлт оруулах асуудал болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргасан юм.