Бүгд Найрамдах Серб Улсын Үндэсний Ассамблейн өчигдөр /2025.03.04/ болсон хуралдааны үеэр гишүүд нь хоорондоо зодолдож, бие бие рүүгээ утаат бөмбөг шидэж, гурван хүн, түүний дотор жирэмсэн эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ. Учир нь Сербийн сөрөг хүчний зүгээс Ерөнхий сайд Александр Вучичийн авлигад идэгдсэн Засгийн газрыг огцрохыг шаардаж, санал хураалт явуулахыг шаардаж, ийнхүү эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сар /2024.11/-д Сербийн Нови Сад дахь төмөр замын вокзалын дээврийн хэсэг нурж 15 хүн нас барснаар тус улсын хотуудад Засгийн газраа огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал эхлээд байгаа юм.
ВИДЕО:
ВИДЕО: Сербийн парламентын гишүүд зодолдож, утаат бөмбөг шидсэний улмаас гурван хүн шархаджээ pic.twitter.com/k7xncLXLgr
— iSee.mn (@iSee_MN) March 5, 2025
Эх сурвалж: BBC