Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ё.Хаяши-тай нөхөрсөг уулзалт хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон улсын засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ё.Хаяши-тай нөхөрсөг уулзалт хийв

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд өчигдөр буюу /2025.03.03/ Япон Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ё.Хаяши-тай нөхөрсөг уулзалт хийв. 

Сайд Б.Батцэцэг Монголд элэгтэй, Монгол Улс, Япон Улсын харилцааг чухалчилдаг Ё.Хаяши нь манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон 2022 онд Япон Улсын тухайн үеийн Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, манай хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд биечлэн анхаарч, бодит хувь нэмэр оруулж ирсэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлэв. 

Түүнчлэн, Ё.Хаяши-гийн Монгол Улсад хийсэн айлчлалын дурсамжаас хуваалцаж, элгэмсэг дотно яриа өрнүүлэв.