Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы Ерөнхий сайд Ш.Ишибатай уулзжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Японы Ерөнхий сайд Ш.Ишибатай уулзжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ өдрүүдэд Япон улсад ажиллаж байгаа бөгөөд тус улсын улсын Ерөнхий сайд Ш.Ишибатай уулзжээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудастаа, "Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд тус улсын Ерөнхий сайд Ш.Ишибад бараалхлаа. 

Ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон, манай улсын чухал “гуравдагч хөрш”, дотно түнш Японтой найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улс онцгой ач холбогдол өгдөг. 

Хоёр орны “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, улс төрийн итгэлцэл бэхжиж байгаад миний бие Гадаад харилцааны сайдын хувьд баяртай байдаг. 

Цаашид бүхий л түвшний айлчлал, яриа хэлэлцээг өргөжүүлж, харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө бүс нутаг, олон улсын тавцанд нягт хамтран ажиллах болно" гэжээ. 




Өнөөдөр бич өдөр

6 цагийн өмнө