АН-ын гишүүдийн золголт өнөөдөр Улаанбаатар зочид буудалд болжээ

АН-ын гишүүдийн золголт өнөөдөр Улаанбаатар зочид буудалд болжээ

"Модон могой" жилийн шинийн дөрвөн өнөөдөр тохиож байна. Энэ өдрүүдэд сар шинийн золголт үргэлжилсэн хэвээр байна. Тодруулбал, өнөөдөр /2025.03.03/ АН-ын гишүүдийн золголт Улаанбаатар зочид буудалд болжээ. Тус золголтод АН-ын дарга Л.Гантөмөр, УИХ-ын зарим гишүүд, ҮБХ-ны гишүүд болон аймаг, нийслэлийн АН-ын хорооны гишүүд нь оролцсон аж. 

Энэ талаар АН-ын дарга Л.Гантөмөр өөрийн facebook хуудастаа, "Билгийн тооллын 4-ний билэгт сайн энэ өдөр морин цагт намын нөхөд болон ахмадуудыгаа хүлээн авлаа. Модон могой жилдээ хувийн хэвшил, бизнесийн орчныг дэмжих, хүний эрх, эрх чөлөөг улам сайжруулах ажлууд дээрээ барьцаа ахиулж лавшруулан ажил хэрэг болгосон сайхан жил байх болно оо. Атгасан гар шиг эвлэж чадсан Ардчилсан нам илүү хүчтэй" гэжээ. 




Өнөөдөр хонь өдөр

17 цагийн өмнө