XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн босгон дээр 2025 оныг "хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж, "нэг суманд нэг нуур" уриалгыг дэвшүүлж, "Монголын Үндэсний бөхийн холбоо"-той хамтран ажиллах болсон талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн С.Одонтуяа мэдэгдсэн байна.
Тодруулбал, Засгийн газрын гишүүн С.Одонтуяа өөрийн твиттер хуудастаа, "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж, 333 нуур, "1 сум-1 нуур" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд цөлжилтийг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх, усыг хайрлан хамгаалж зүй зохистой ашиглах, дэвшилтэд технологийг нэвтрүүлэх, хөв цөөрөм, усан сан байгуулахад иргэн, аж ААН, байгууллагуудын оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эерэг нөлөө үзүүлэх, үндэсний өв, соёлын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор БОУАӨЯам "Монголын Үндэсний бөхийн холбоо"-той хамтран ажиллах санамж байгууллаа.
Мөн бидний санаачлагыг дэмжигч анхны байгууллага болох “Монголын Үндэсний бөхийн холбоо”-г “Усны элч” байгууллагаар өргөмжиллөө.
Дэлхий нийтийн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх зорилгод Монголын Үндэсний бөхийн холбоо нэгдэж үйл хэргээ нэгтгэж буйд гүн талархал илэрхийлье. Монгол үндэсний өв соёлыг тээн хөгжүүлэгч бөхчүүдээрээ дамжуулан байгаль хамгаалах тэр дундаа усаа хамгаалах эрхэм үйлсийг эхлүүлэх гэж буйдаа баяртай байна" гэжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам 2025 оныг хөв цөөрөм байгуулах жил болгон зарлаж, 333 нуур, "1 сум-1 нуур" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна.
— Odontuya Saldan (@OdontuyaS) February 27, 2025
Энэ хүрээнд цөлжилтийг бууруулах, усны нөөцийг нэмэгдүүлэх, усыг хайрлан хамгаалж зүй зохистой ашиглах, дэвшилтэд технологийг… pic.twitter.com/csj8Ch6apn