Ирэх долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гарагт бүх нийтээр амрах шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ хуралдаанаас гаргасан.
Тус ажлын өдрүүдийг 2025 ондоо багтаан нөхөх тушаалыг бүх шатны байгууллагуудад өгсөн. Тэгвэл тус гурван өдрийн хичээлийг нөхөх талаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодруулахад "Боловсролын байгууллагууд Засгийн газрын шийдвэрийг дагана. Хичээлийг нөхөхдөө, цахимаар хичээллэх эсвэл тэмцээн уралдаан зохион байгуулах байдлаар шийдвэрлэх боломжтой" гэж хэлжээ.