ШИНЭ нам Ардчилсан намд нэгдэх шийдвэр гаргалаа

ШИНЭ нам Ардчилсан намд нэгдэх шийдвэр гаргалаа

Шинэ нам Ардчилсан намтай нэгдэж байгаа талаар хоёр намын төлөөлөл өнөөдөр /2025/ мэдээлэл хийлээ.  

ШИНЭ намын төлөөллүүд "Сар шинийн босгон дээр ШИНЭ намынхан улс орныхоо төлөө, ардчиллын төлөө Ардчилсан үзэл баримтлалтай намуудыг түүчээлж, АН-тай хамтарч Монголын улс төрийн салбарт анхаарна. Өнгөрсөн оны сонгуульд манай ШИНЭ намд 70 мянга гаруй сонгогч саналаа өгсөн бол МАН 510 мянган санал авсан. Харин АН 440 мянган санал авсан. ШИНЭ нам болон АН-ын саналыг нэгтгэхэд 510 мянган санал буюу МАН-тай тэнцэх боломж байсан байна.

Улс орны хүний эрх, шударга ёсны төлөө хамтдаа улс төрд зүтгэх ёстой юм байна гэсэн агуулгаар хоёр нам нэгдэж, нийгмийн тогтолцоонд өөрчлөлт оруулахаар хичээж байна.

ШИНЭ намынхан 1992 оны ардчилсан хувьсгалд оролцож явсан хүмүүс. ШИНЭ намын үзэл санаа бол үндэсний ардчиллыг бэхжүүлж, иргэн төвтэй монгол төрийг байгуулах, байгалийн баялгийг ард иргэдэд хүртээх аж үйлдвэржсэн эдийн засагтай шинэ Монголыг байгуулах гэсэн гурван гол зарчимтай. АН, МАН-тай хамтарсан Засгийн газар байгуулж бидний дэвшүүлж байсан зорилтуудыг хэрэгжүүлээд явж байгаад талархалтай байгаа. Баялгийн сангийн тухай хууль гарч байгалийн баялгийг ард иргэдэд хүртээж байгаад баяртай байгаа бөгөөд хамтарсан Засгийн газрыг дэмжиж байна. Иймд энэ зорилгын дор АН-тай нэгдэж, цаашдаа хамтран улс төрийн сонгуулиудад оролцох хүсэлтэй байгаа" гэлээ. 

ВИДЕО: