Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Тавантолгой компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах талаар E Mongolia платформоор дамжуулан иргэдээс хоёрдугаар сарын 19-ны 23 цагаас хоёрдугаар сарын 25-ны 12 цаг хүртэл зургаан хоногийн хугацаанд санал асуулга явуулсан.
Санал асуулгад нийт 505.318 иргэн оролцлоо. Үүнээс Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 хувьцааг бэлнээр авах хүсэлтэй 481.809 иргэн байна.
Харин 22.242 иргэнийхээ хадгаламжийн дансанд, 1267 иргэн Хөгжлийн сан эсвэл түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад ногдол ашгийнхаа тодорхой хэсгийг хандив өгөх санал өгсөн байна. Бид судалгааны дүнг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хүлээлгэж өгч, хувьцаа зарсан болон хувьцаагүй хүний тоог шинэчилж авахад Хуримтлалын санг сонгосон 22.242 саналаас 20.303 хүн, хандив сонгосон 1267 хүнээс 1127 хүн хянагдаж, эцсийн байдлаар санал асуулгад оролцжээ. Иргэд 1072 хувьцааны санал асуулгад оролцоогүй бол 100 мянган төгрөгийг данс руу нь олгоно. Үндэсний баялгийн санд хуримтлал үүсгэх, хандивлах хүсэлтэй иргэд рүү зөвшөөрч байгаа эсэхийг баталгаажуулах мессеж явуулна.
Бид цаашид хандлагаа өөрчлөх ёстой. Ногдол ашгаа эрүүл мэнд, боловсрол, агаарын бохирдолд зарцуулж хувь нэмрээ оруулах боломжтой. Үүнийг хэвшүүлэх эхний санал асуулга амжилттай боллоо. Өнөөдөр Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд иргэнийхээ хувьд ногдол ашгаа Хөгжлийн санд хандивлах сонголтыг хийсэн. Цаашдаа бид Үндэсний баялгийн сангийн хуульд тодорхой өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Тодруулбал, Хуримтлалын сангийн мөнгийг эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдана. Нэмэлтээр хэрвээ та хүүхдийн мөнгө, бусад халамжаа хуримтлалын сан руу шилжүүлэх сонголттой болно. Хадгаламжтай иргэн байж болох нөхцөл рүү шилжүүлэхээр ажиллаж байна. Хуримтлалын сан руу шилжүүлье гэвэл бодлогын хүү тооцогдож, хадгалж болдог болно. Цагаан сарын өмнө ажлын хэсэг ажиллаж, иргэдэд сонголтуудыг өгч байгаа юм. Төлбөрийн карт, хадгаламжийн дэвтэр, виртуал дансны сонголтыг иргэд сонгож болно" гэсэн юм.
ВИДЕО: