Т.Дүүрэн нь суллагдсан даруйдаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн тамгаа Л.Төр-Одод хүлээлгэн өгчээ

Т.Дүүрэн нь суллагдсан даруйдаа МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн тамгаа Л.Төр-Одод хүлээлгэн өгчээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч асан Т.Дүүрэнг "албан тушаалаа урвуулан ашигласан" хэмээн яллагдагчаар татан саатуулан шалгаж эхэлсэн билээ. 

Тодруулбал, Монголын Үндэсний Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуулийн өмнөх өдөр түүнийг АТГ-аас саатуулсан юм. Энэ үед тэрбээр тус танхимын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байлаа. Улмаар Т.Дүүрэнг өмгөөлөгч нарынх нь хүсэлтээр энэ сарын 13-ны өдөр сулласан юм. Тэрбээр суллагдаад Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгийн тамгаа шинэ ерөнхийлөгч Л.Төр-Одод хүлээлгэн өгчээ. 

Тэрбээр энэ тухайгаа өөрийн твиттер хуудастаа, "Танхимынхаа шинэ удирдлагатай ажлаа хүлээлцэж өглөө. Үс ноосоо тушаачихлаа. Оюутан цагаасаа нөхөрлөсөн Төр-Од андыгаа дэмжиж ажиллана. Танхим хараат бус, залгамж халаатай, бие даасан, өөрийн гэсэн уламжлал ба тогтолцоотой чухал байгууллага" гэжээ.