УИХ-ын гишүүн Д.Батлут Цагаан сарын амралттай холбоотой худал мэдээлэл түгээснээ залруулжээ

УИХ-ын гишүүн Д.Батлут Цагаан сарын амралттай холбоотой худал мэдээлэл түгээснээ залруулжээ

Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ хуралдаанаар “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, ирэх долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гарагт нийтээр амрах шийдвэрийг гаргасан. Мөн дээрх ажлын өдрүүдийг 2025 ондоо багтаан аль нэг өдөрт нь нөхөж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгосон юм. 

Засгийн газраас дээрх шийдвэрийг албан ёсоор гаргаж, тогтоолыг батлаагүй байхад УИХ-ын гишүүн Д.Батлут Цагаан сарын амралттай холбоотой худал мэдээллийг тараасан. Тодруулбал, тэрбээр ирэх долоо хоногт бүтэн амраахаар болсон тухай мэдээллийг түгээсэн юм. Энэхүү мэдээллийг харсан Засгийн газрын холбогдох албаныхан "Засгийн газрын гишүүн бус байж худал мэдээлэл тарааж олон нийтийг төөрөгдүүлэхгүй" байхыг анхааруулсан юм. Засгийн газрын хуралдаанаас Цагаан сарын амралттай холбоотой албан ёсны  шийдвэр гарсны дараа тэрбээр дээрх мэдээллээ залруулжээ.