Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эхнэр, хүүхдүүдийнхээ хамтаар Английн Лондон хотод амьдардаг гэх мэдээлэл цахим орчинд гарах болсон. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар энэхүү мэдээллийг үгүйсгэж, өөрийн твиттер хуудастаа мэдээлэл нийтэлсэн байна.
Тэрбээр, "Л.Оюун-Эрдэнэ гэр бүлийн хамт эх орондоо ажиллаж, амьдарч байгаа. Лондонд үл хөдлөхтэй мэтээр зохион байгуулалттай тарааж, гүтгэж байгаа асуудлаар гомдол гаргана. Үндэсний баялагийн санд стратегийн ордуудын 34 хувийг авах ажлыг зогсоох, харлуулах далд санаархал байгааг анхаарна уу" гэжээ,
Л.Оюун-Эрдэнэ гэр бүлийн хамт эх орондоо ажиллаж, амьдарч байгаа. Лондонд үл хөдлөхтэй мэтээр зохион байгуулалттай тарааж, гүтгэж байгаа асуудлаар гомдол гаргана.
— Hero Baatar (@hero_bbaatar) February 25, 2025
Үндэсний баялагийн санд стратегийн ордуудын 34% ийг авах ажлыг зогсоох, харлуулах далд санаархал байгааг анхаарна уу! pic.twitter.com/prDi4vNSJ3