Цагаан сарын шинийн 1-ний өдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, салхитай байна гэж анхаарууллаа

Цагаан сарын шинийн 1-ний өдөр ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч, салхитай байна гэж анхаарууллаа

Энэ сарын 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 3 дугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар салхитай байна. 

Тодруулбал,  энэ сарын 28-нд буюу баасан гарагт баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 03-р сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи маргааш буюу энэ сарын 27-нд нутгийн зүүн хэсгээр, энэ сарын 28, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -13...-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -6...-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12…-17 градус, өдөртөө +2...-3 градус хүйтэн байна. Шинийн нэг буюу 3-р сарын 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.