Засгийн газрын өнөөдрийн /2025.02.26/ ээлжит хуралдаанаар “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, ирэх долоо хоногийн Даваа, Мягмар, Лхагва гарагт нийтээр амрах шийдвэрийг гаргалаа. Мөн дээрх ажлын өдрүүдийг 2025 ондоо багтаан аль нэг өдөрт нь нөхөж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагуудад үүрэг болгожээ.
Тодруулбал, Засгийн газрын дэргэдэх "11 11" төвд 257 иргэн санал, гомдлоо ирүүлсэн учир тус асуудлыг хэлэлцсэн байна. Энэ жилийн тухайд Цагаан сарын баяр ирэх сарын 01-ний өдөр /2025.03.01/ буюу бямба, ням гарагт таарч байгаа юм. Улмаар шинийн 1 тасарч буй учир шинийн 2,3-ны өдөр гуравдугаар сарын 1, 2-ны Бямба, Ням гарагт тохиож, үргэлжлүүлэн даваа гарагаас ажил хэвийн үргэлжлэхээр байсныг ийнхүү өөрчиллөө.