Ирэх долоо хоногийн даваа, мягмар гарагт бүх нийтээр амрах саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна

Ирэх долоо хоногийн даваа, мягмар гарагт бүх нийтээр амрах саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна

Засгийн газрын маргаашийн /2025.02.26/ ээлжит хуралдаанаар Цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр зохицуулах асуудлыг хэлэлцэнэ. Засгийн газрын дэргэдэх "11 11" төвд 257 иргэн санал, гомдлоо ирүүлсэн учир тус асуудлыг хэлэлцэхээр болсон юм. 

Энэ жилийн тухайд Цагаан сарын баяр ирэх сарын 01-ний өдөр /2025.03.01/ буюу бямба, ням гарагт таарч байна. Улмаар шинийн 1 тасарч буй учир шинийн 2,3-ны өдөр гуравдугаар сарын 1, 2-ны Бямба, Ням гарагт тохиож, үргэлжлүүлэн даваа гарагаас ажил хэвийн үргэлжилнэ. Энэ жилийн Цагаан сарын баяраар богино амарч буй учир иргэд үндэсний уламжлалт Цагаан сар, Наадмаар урт амардаг байх талаарх уриалгыг дэвшүүлж буйгаас гадна шинийн 3-нд тооцогдох байсан даваа гараг амралтын өдөр мөн үү гэдэг асуултыг тавьж, бухимдаж буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргаж, зохицуулалтыг хийхээр болжээ. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад "Гуравдугаар сарын лхагва гарагт /2025.03.05/ ажил эхлэх саналыг оруулсан. Ингэхдээ даваа, мягмар гарагийн ажлын өдрийг нөхөж ажиллах хоёр хувилбар танилцуулна. Нэг нь шинийн 2,3 бямба, ням гарагт таарч байгаа учраас даваа, мягмар гарагийн ажлын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгож, лхагва гарагаас ажил эхэлнэ. Харин даваа, мягмар гаригийн ажлын өдрийг тухайн 7 хоногийн бямба, ням гаригт нөхөж ажиллах саналыг гаргасан. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийднэ" гэлээ.