Н.Учрал:  Ж.Батзандан БЭТ-ийн хувьд Засгийн газрын байр суурийг илэрхийлэх эрхгүй, хувилбар танилцуулах үүрэгтэй

Н.Учрал: Ж.Батзандан БЭТ-ийн хувьд Засгийн газрын байр суурийг илэрхийлэх эрхгүй, хувилбар танилцуулах үүрэгтэй

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Ж.Батзандан Засгийн газрын БЭТ болсноор стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээр мөн хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудыг хэдэн хувийг төрд авах вэ гэдгийг шийдэх хэлэлцээрт Эдийн Засаг, Хөгжлийн Яамыг төлөөлөн оролцох үүрэгтэй ажиллана.

ВИДЕО: 

Тэгвэл түүний эрх, үүргийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал тайлбарлаж өгөв. Тэрбээр энэ тухай "Бүрэн эрхт төлөөлөгч Засгийн газрын нэгдсэн байр суурийг илэрхийлэх эрхтэй субьект биш. Гол нь БЭТ дэд ажлын хэсгээ байгуулж, санхүүгийн болон хуулийн баг авч ажиллуулна. Санхүүгийн болон хуулийн шинжээч нарынхаа дүгнэлтийг үндэслэн ашигтай гэх хувилбаруудаа ажлын хэсэгт танилцуулна. Ажлын хэсэг нь Засгийн газрын хуралдаанд танилцуулж, нэгдсэн байр суурийг Засгийн газар илэрхийлнэ. Товчхондоо, Засгийн газарт асуудлаа эхэлж танилцуулж шийдвэрлээд кабинетын нэгдсэн байр сууриа УИХ-ын өмнө илэрхийлэх асуудал" гэсэн юм.

БЭТ Ж.Батзандан дөрөв хоногийн өмнө мэдээлэл хийхдээ, Засгийн газраас шийдвэр гарсан мэтээр ярьсан байдаг.