Төрийн ордонд хүүхдийн өрөө нээх асуудлаар холбогдох албаныхан уулзаж тохирчээ

Төрийн ордонд хүүхдийн өрөө нээх асуудлаар холбогдох албаныхан уулзаж тохирчээ

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 02 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөө”-ний 40-д “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл буланг тохижуулах”-ыг тусгаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд төрийн байгууллагууд хүүхдийн өрөөтэй болсон. 

Харин Төрийн ордон хүүхдийн өрөөгүй бөгөөд хүүхэд нэвтрүүлэхийг дотоод журмаараа хориглодог юм. Тэгвэл  М.Нарантуяа-Нара тэргүүтэй УИХ-ын гишүүд Төрийн ордонд хүүхдийн өрөөтэй болох ажлын эхлүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара "УИХ дахь намуудын эмэгтэй гишүүд бид УИХ-ын Тамгын газар болон Төрийн тусгай хамгаалалтын газрын төлөөлөлтэй уулзсан. Төрийн ордонд маш олон иргэн ажилладаг. Энэ үүднээс Төрийн ордонд хүүхдийн өрөө байх шаардлагатайг бид уламжилсан. "Хүүхдийн өрөөг нээж болно. Гэхдээ хүүхдийн аюулгүй байдлыг хэн хангах вэ" гэдэг асуудлыг Төрийн тусгай хамгаалалтын газраас уламжилсан. Бид аль болох бүтээх талаас нь ярилцаж, тохирсон" гэлээ.