Архангай аймагт тавдугаар сарын 01-нийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй

Архангай аймагт тавдугаар сарын 01-нийг хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахгүй байх Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангаж, ажлыг эрчимжүүлэх талаар Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Цагдаагийн газрын дарга О.Түмэнбаяр, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Б.Болормаа нар 19 сумын Засаг дарга, тамгын дарга, сургуулийн захирал, нийгмийн ажилтан, хэсгийн төлөөлөгч, сумдын нийгмийн ажилтан, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудыг хамруулан цахим хурал хийлээ.

Цахим хурлаар:
  • Засгийн газрын тогоол, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж, хяналтыг сайжруулах,
  • Иргэд олон нийтэд мэдээлэл хүргэж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэг, чиглэл өгчээ.