Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Л.Гантулга түүний гэргий Г.Дэлгэрбадам нартаа хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, мал аж ахуйн салбарт өндөр үр бүтээл гаргаснаа үнэлүүлэн “Монгол Улсын Аварга Малчин” цол хүртлээ.
Энэхүү шагналыг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, УИХ-ын гишүүн Г.Очирбат, УИХ-ын гишүүн Б.Түвшин, Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нарын хамт гардууллаа. Тэдний хувьд 36 жил тасралтгүй мал маллан амьдарч сарлаг сүргийнхээ тоо толгойг өсгөхийн зэрэгцээ Тосонцэнгэл сумандаа оторчин нэрээрээ алдаршиж, буянт малын арвин их шимийг нь ард түмэндээ хүртээж буй малч-холч ухаант Л.Гантулгынхаа гэр бүл төрөл төрөгсдөд баяр хүргэн элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын ерөөлийг дэвшүүлье.