Б.Энхбаяр: Ард түмний нэр барьж ярих, төлөөлөх улс төр, эрх зүйн легитим Ж.Батзанданд байхгүй

Б.Энхбаяр: Ард түмний нэр барьж ярих, төлөөлөх улс төр, эрх зүйн легитим Ж.Батзанданд байхгүй

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон. Ж.Батзандан Засгийн газрын БЭТ болсноор стратегийн ордуудын 34 хувийг төр авах хэлэлцээр мөн хайгуулын лицензээ аваагүй стратегийн ордуудыг хэдэн хувийг төрд авах вэ гэдгийг шийдэх хэлэлцээрт Эдийн Засаг, Хөгжлийн Яамыг төлөөлөн оролцох үүрэгтэй ажиллана.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Нэгдүгээрт, Засгийн газрын БЭТ юм бол Засгийн газар дээрээ асуудлаа эхэлж танилцуулж шийдчихээд кабинетын нэгдсэн байр сууриа УИХ-ын өмнө илэрхийлж байвал зохино. УИХ болон ЗГ-ын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь Та биш.

Хоёрдугаарт, Ард түмнээс мандат авсан этгээд биш. Ард түмний төлөөллийн дээд байгууллага УИХ-аас сонгогдсон, эсхүл тангараг өргөсөн Засгийн газрын бүрэлдэхүүн дотор Таныг байсныг мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Та парламентын(ард түмний өмнө) өмнө улс төрийн хариуцлага хүлээх хууль ёсны этгээд биш.

Гуравдугаарт, Ингэхэд таныг 2024 онд ард түмэн сонгоогүй буюу ард түмний нэр барьж ярих, төлөөлөх улс төр, эрх зүйн легитим байхгүй.

Дөрөвдүгээрт, Хувь хүнийхээ хувьд, улс төрчийн хувьд юу ярих, хэлэх эрхэд тань үргэлж хүндэтгэлтэй хандах болно" хэмээн Ж.Батзанданг шүүмжилжээ.