Лхагва гарагийн ЗГ-ын  хуралдаанаар Цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр зохицуулах асуудлыг хэлэлцэнэ

Лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар Цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр зохицуулах асуудлыг хэлэлцэнэ

Засгийн газрын энэ сарын 26-ны өдрийн /2025.02.26/ ээлжит хуралдаанаар Цагаан сарын амралтыг хуульд харшлахгүйгээр хэрхэх зохицуулах асуудлыг хэлэлцэхээр болжээ. Засгийн газрын дэргэдэх "11 11" төвд ирсэн санал, гомдлыг үндэслэн дээрх асуудлыг хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, тус төвд сүүлийн нэг долоо хоногт 257 иргэн санал, гомдлоо ирүүлсэн байна. 

Энэ жилийн тухайд Цагаан сарын баяр ирэх сарын 01-ний өдөр /2025.03.01/ буюу бямба, ням гарагт таарч байна. Улмаар шинийн 1 тасарч буй учир шинийн 2,3-ны өдөр гуравдугаар сарын 1, 2-ны Бямба, Ням гарагт тохиож, үргэлжлүүлэн даваа гарагаас ажил хэвийн үргэлжилнэ. Энэ жилийн Цагаан сарын баяраар богино амарч буй учир иргэд үндэсний уламжлалт Цагаан сар, Наадмаар урт амардаг байх талаарх уриалгыг дэвшүүлж буйгаас гадна шинийн 3-нд тооцогдох байсан даваа гараг амралтын өдөр мөн үү гэдэг асуултыг тавьж, бухимдаж буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас холбогдох шийдвэрийг гаргаж, зохицуулалтыг хийхээр болжээ.