Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлвэл Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцроход бэлэн гэж В.Зеленський мэдэгдэв

Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлвэл Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцроход бэлэн гэж В.Зеленський мэдэгдэв

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський 500 тэрбум долларын ашигт малтмалын гэрээнд гарын үсэг зурахын тулд АНУ-ын шахалтад автахгүй гэдгээ мэдэгдлээ. 

ОХУ-ын түрэмгийлэл эхэлсний гурав дахь жилийн ойг тохиолдуулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр Володимир Зеленський Цагаан ордны шаардсан мөнгийг АНУ-ын өмнөх захиргааны Украинд олгосон цэргийн тусламж болохоос өр биш гэлээ. Дээр нь Трампын шаардаж буй мөнгө АНУ-ын цэргийн бодит хандив болох 100 тэрбум ам.доллараас хавьгүй өндөр байгааг тодотгоод Оросын довтолгооны дараа Конгресс дахь намууд болон тухайн үеийн Ерөнхийлөгч Жо Байден нар дэмжлэг үзүүлэхийг зөвшөөрсөн гэдгийг онцлон тэмдэглэв. 

Володимир Зеленський ""Украинчууд арван үеэрээ төлөх өрийн гэрээнд гарын үсэг зурахгүй" хэмээгээд хэрэв Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлж аюулгүй байдлын баталгаа өгвөл Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцроход бэлэн" гэв.