Монгол газар, Шархад орчимд P.M 10 тоосонцор >500 буюу агаар “Маш их бохирдолтой” байна

Монгол газар, Шархад орчимд P.M 10 тоосонцор >500 буюу агаар “Маш их бохирдолтой” байна

Өнөөдөр /2025.02.24/ өглөө 10:30 цагийн байдлаар Монгол газар, Шархад, 1-р хороолол орчимд агаар “маш их бохирдолтой” байна.

Тодруулбал, Монгол газарт агаарын чанар >500, Шархад орчимд агаарын чанар >500 , 1-р хороолол орчимд 467-тай байгаа юм.

Агаарын чанарын индекс 401-500 түвшинд байх юм бол Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үздэг бөгөөд энэ тохиолдолд хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүхийг зөвлөдөг байна.