Монголын эзэнт гүрний 5 дахь их хаан Хубилай хааны үе буюу 1268-1338 онд хамаарах түүх, соёлын биет өв болох 3 ширхэг хүрэл толийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн, хурааж авлаа.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сард ОХУ руу зорчиж байсан иргэдийн дундаас Монгол Улсын иргэн Э-ийн гар тээшинд хяналт шалгалт хийхэд соёлын өв байж болзошгүй гурван эд зүйл илэрсэн байна. Уг асуудлыг соёлын өвийн газар нягтлан шалгуулахаар илгээхэд 12-13-р зууны үед хамаарах эд зүйл гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Иймд уг асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар ханджээ.
Улсын хилээр түүх соёлын дурсгалт эд зүйлийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан тохиолдолд эрүүгийн хуульд зааснаар 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох эсвэл 2-8 жилийн хугацаагаар хорих, зөрчлийн тухай хуульд зааны дагуу эд зүйлийг хурааж иргэнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгох, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлтэй байдаг байна.
ВИДЕО: