Засгийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сар /2024.11/-д шийдвэр гаргаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Одбаярыг БНХАУ-ын тусгай захиргааны бүс Гонгконг хотод суух ерөнхий консулаар, Бүгд Найрамдах Солонгос улсын Бусан хотод суух ерөнхий консулаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ц.Жадамбааг, ХҮН намын гишүүн Лхагвадоржийг БНХАУ-ын Эрээн хотод суух консулаар тус, тус томилох шийдвэрийг гаргасан байдаг.
Тэгвэл Ц.Жадамбааг БНСУ-ын тал хүлээн авч тэрбээр өнөөдрөөс /2025.02.24/ ажилдаа оржээ. Тэрбээр хуульч, мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй бөгөөд саяхныг хүртэл Ардчилсан залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч, "ШинэСэгэМед" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж байсан юм.