Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотоос өнөөдөр мордлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар үдэв.
Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.