Б.Энхбаяр: УИХ болон Засгийн газрын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь та биш

Б.Энхбаяр: УИХ болон Засгийн газрын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь та биш

УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилсон. Тэрбээр томилогдсоныхоо дараа буюу өнгөрсөн пүрэв гарагт мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Та Засгийн газрын БЭТ юм бол Засгийн газар дээрээ асуудлаа эхэлж танилцуулж шийдчихээд кабинетын нэгдсэн байр сууриа УИХ-ын өмнө илэрхийлж байвал зохино. УИХ болон ЗГ-ын өмнөөс урьдчилсан шийдвэрүүд цахим орчинд гаргадаг нь Та биш. Хоёругаарт ард түмнээс мандат авсан этгээд биш. Ард түмний төлөөллийн дээд байгууллага УИХ-аас сонгогдсон, эсхүл тангараг өргөсөн Засгийн газрын бүрэлдэхүүн дотор таныг байсныг мэдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Та парламентын(ард түмний өмнө) өмнө улс төрийн хариуцлага хүлээх хууль ёсны этгээд биш. Ингэхэд таныг 2024 онд ард түмэн сонгоогүй буюу ард түмний нэр барьж ярих, төлөөлөх улс төр, эрх зүйн легитим байхгүй. Хувь хүнийхээ хувьд, улс төрчийн хувьд юу ярих, хэлэх эрхэд тань үргэлж хүндэтгэлтэй хандах болно" гэжээ. 




Өнөөдөр гахай өдөр

11 цагийн өмнө