Улаанбаатарт цас орохгүй, 6 градус хүйтэн байна

Улаанбаатарт цас орохгүй, 6 градус хүйтэн байна

Маргааш /2025.02.24/ төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өнөөдөр /2025.02.23/ нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи өдөртөө нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -17…-22 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор -12…-17 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -8….-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Онон, Улз голын хөндий, цас багатай газраар +1...-4 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 3-8 метр, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

10 цагийн өмнө