Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна. Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар -3…-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -8…-10 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.