Монгол Улс 197 орны төлөөлөгчдийг хүлээн авах COP17 хурлыг зохион байгуулах эрх авсныг өнөөдөр албан ёсоор баталгаажуулна

Монгол Улс 197 орны төлөөлөгчдийг хүлээн авах COP17 хурлыг зохион байгуулах эрх авсныг өнөөдөр албан ёсоор баталгаажуулна

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиав нар Монгол Улс COP17 хурал зохион байгуулах улс болохыг баталгаажуулж  гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Герман Улсын Бонн хотноо болж байна. Ингэснээр Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцод нэгдсэн орсон 197 орнуудыг цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх үйл ажиллагааг урагшлуулах зорилгоор нэгтгэсэн дэлхийн томоохон арга хэмжээг 2026 онд зохион байгуулах эрхээ баталгаажуулж байгаа юм.




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө