Хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан өмнөх арав хоногтой харьцуулхад тогтвортой байсан ба 2024 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см бага байсан ба Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд харз гүйх үзэгдэл ажиглагдсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн байна.
Иймд цаашдаа нийт нутгаар дулаарахтай холбоотойгоор нууруудын болон голуудын дагууд мөс хэврэгшиж болзошгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулжээ.