УИХ-ын хаврын ээлжит чуулганыг ирэх сарын 17-ны өдөр нээнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг ирэх сарын 17-ны өдөр нээнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг ирэх сарын 17-ны өдөр /2025.03.17/ даваа гарагт нээхээр болжээ. Ээлжит хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замын холболтын төслийн хүрээнд БНХАУ-ын Чайна Энержи компанитай байгуулсан гэрээний төслийг соёрхон батлах юм. 

Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарлаж, үүний хүрээнд Франц улстай ураны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадсан. Харин дараагийн том төсөл нь Гашуунсухайт-Ганцмод төмөр замын хил холболтын төсөл. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 13-15-ны өдөр БНХАУ-д айлчилсан. Айлчлалынхаа үеэр тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай  /2025.02.14/ Харбин хотноо уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.  Тиймээс чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ. Энэхүү гэрээг үзэглэхийн тулд өдгөө 53 удаагийн уулзалт хийж, холбогдох саналд хоёр тал нэгдээд байна. “Чайна Энержи”-гийн хувьд Монголд хоёр улсын төмөр замын хил холболтыг хийх терминал барьж, нүүрсийг чинь олборлож өгье гэдэг хоёр л саналыг голчилсон. Харин хариуд нь Тавантолгойн бүлэг ордоос Ончхараат, Бортолгой гэсэн хоёр ордоос 20 жилийн хугацаатай нүүрс олборлуулах тухай саналыг манай талд тавиад байгаа  юм. 




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө