Дундговь аймгийн Сайнцагаан сумын цомын аварга адуучин шалгаруулах тэмцээн болж 40 адуучин өрсөлдлөө

Дундговь аймгийн Сайнцагаан сумын цомын аварга адуучин шалгаруулах тэмцээн болж 40 адуучин өрсөлдлөө

Дундговь аймгийн Сайнцагаан сумын цомын аварга шалгаруулах "Адуучин" тэмцээн болж, 40 адуучин өрсөлдөв. Тус тэмцээнийг жил бүр зохион байгуулах нь өв соёлыг хадгалж, өвлүүлэхэд чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид хэлж байна. Тодруулбал, адууны өв соёлыг хадгалах, эдлэл хэрэглэлийг зөв хэрэглэх, залуу малчдыг торгоох зэрэг ач холбогдолтой гэв. Цаашид Засгийн газрын дэмжлэгээр тогтмол зохион байгуулах нь чухал ач холбогдолтойг оролцогчид хэллээ.

Уг тэмцээнээр уурга, ташуур уран шүүрэх төрөл, шилдэг эмнэг сургагч, хамгийн сайхан эдлэл, хэрэгсэлтэй адуучин, шилдэг адуучин зэрэг төрөлд шилдгүүдийг тодрууллаа. Дундговь аймаг нь энэ жил 3.4 сая тоо толгой малыг тоолуулсан бөгөөд 7000 гаруй малчин өр, 11000 малчинтай юм. Тус тэмцээнүүдээс шалгарсан адуучдын дунд аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг мөн зохион байгуулах аж. 




Өнөөдөр нохой өдөр

6 цагийн өмнө