Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр байрны хороонд хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 21-ний өдрийн 00:33 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 150 иргэнийг гаргажээ.
