У.Хүрэлсүх: Төрийн тэргүүний хувьд хатуу хэлье, бүх хүн ажил хийж улс орноо хөгжүүл /ВИДЕО/

У.Хүрэлсүх: Төрийн тэргүүний хувьд хатуу хэлье, бүх хүн ажил хийж улс орноо хөгжүүл /ВИДЕО/

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн хүлээх үүрэг, хариуцлага, ажлын уялдаа, холбоог сайжруулах зорилготой уулзалт өнөөдөр /2025.02.20/ Төрийн ордонд боллоо.

ВИДЕО:

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  “Одоо бид дандаа гаднаас гуйхгүй. Харин бусдад тусалдаг улс болох ёстой. Бүх юмыг төрөөс өгөхгүй. Одоо бид халамжаас хөдөлмөрт шилжих ёстой. Олборлолтоос боловсруулалт руу шилжих ёстой. Халамж хайр бол зорилтот бүлэгтээ очих ёстой. Тэр хүүхдүүдэд, нялх хүүхдүүд төрийнхөө хайрыг хүртэх ёстой. Төр улс ард түмнийхээ төлөө зүтгэсэн өндөр настнууд авах ёстой. Олон хүүхэдтэй өрх толгойлсон аав, ээжүүд, өнчин өрөөсөн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн хайр халамжаа хүртэх ёстой. Бусад нь бүгд хөдөлмөрлөх ёстой. Ажил хийж амьдрана. Энийг төрийн тэргүүний хувьд хатуу хэлье. Хүн бүхэн хөдөлмөрлөнө. Ингэж байж энэ улс эх орныг хөл дээр нь босгоно. Төр Улс минь бидэнд юу өгөх бол гэж алгаа тэнийлгэж суух биш “Би Монгол Улсын иргэн хүний хувьд улсыг хөгжүүлэхэд ямар хувь нэмэр оруулах ёстой вэ” гэдгийг бодох цаг болсон. Ийм философиор бид амьдрах цаг болсон. Ингэж байж манай эх орон хүчирхэг улс болно. Улс орон маань хөгжиж дэвшиж байгаа юу гэвэл хөгжиж байгаа. Бүх зүйл муу муухай биш. Одоогоос 20, 30 жилийн өмнөх амьдралыг одоогийнхтой харьцуулбал өдөр шөнө шиг ялгаатай болсон” гэв.