Өнөөдөр /2024.02.20/ Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -12…-17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +3...-2 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, цас багатай газраар -3…-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна. Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -12…-14 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.