“ЭТТ” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал: Цагаан сараас өмнө 100 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгоно

“ЭТТ” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал: Цагаан сараас өмнө 100 мянган төгрөгийн ногдол ашгийг иргэдэд олгоно

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж буй. Энэ асуудалтай холбогдуулан “ЭТТ” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалаас зарим зүйлийг тодрууллаа. 

Тэрбээр, "Засгийн газрын өнөөдрийн хурлаар иргэдэд ногдол ашиг олгох танилцуулга хийсэн. Одоо "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ хуралдаад хувьцааны мөнгийг хоёр хувааж иргэдэд олгох шийдвэр гарах байх. Тодруулбал цагаан сараас өмнө 100 мянган төгрөг, дөрөвдүгээр сард дахин 100 мянган төгрөг иргэдэд олгоно. Ингэж хувааж олгох чиглэлийг Засгийн газраас өгсөн. 2024 оны ногдол ашигт 1072 хувьцаатай нэг иргэнд 350 мянга орчим төгрөгийн ногдол ашиг тараахаар байгаа. 2024 оны арванхоёрдугаар сард ногдол ашгийн 130 мянган төгрөгийг уридчилаад олгосон. Одоо 200 орчим мянган төгрөг үлдэж байгааг хоёр хувааж олгоно. 2024 оны цэвэр ашгийн 86 орчим хувь нь ногдол ашиг болж иргэдэд тараагдана" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: