Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн /2025.02.19/ хуралдаанаар айл өрх, цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тарифын өсөлт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ын ногдол ашгийн талаар, Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүнгийн талаар зэрэг 32 асуудлыг хэлэлцэх болон танилцах аж.